Үнэн худлын дэнсэн дээр...



Олон улсын хөрөнгө оруулагчдын “Coal Mongolia-2012” чуулга уулзалт өнөөдөр эхэллээ. Энэ удаагийн чуулга уулзалтыг “Нүүрс-Монголын эдийн засгийн эрчимтэй хөгжлийн хурдасгуур” уриан дор зохион байгуулж байна. Гадаад, дотоодын нийт 250 гаруй байгууллагын төлөөлөгчид оролцож буй тус чуулга уулзалтын нэг онцлог нь “Монголын нүүрсний салбарын хөгжил, сорилт ба боломжууд” сэдвээр салбарын лидерүүдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлнэ. Өөрөөр хэлбэл, ЭБЭХ-ний сайд Д.Зоригт, “General Electric” компанийн ахлах дэд ерөнхийлөгч Кристофер Харрис, “Энержи ресурс” компанийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл, “Hunnu Coal” компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Т.Лхагвадорж, “Gemcom Software Australia” компанийн Азийн бүс хариуцсан захирал Саймон Вагхорн, Ерөнхий сайдын зөвлөх Б.Лхагважав зэрэг лидерүүд оролцсон, цэвэр бизнесийн уур амьсгалтай хэлэлцүүлэг өрнөх болно. Үүнээс гадна нүүрсний салбарын шилдгүүдийг шалгаруулахаар төлөвлөжээ. ЭБЭХ-ний сайдын нэрэмжит “Нүүрсний салбарын оны шилдэг хүн”, “Нүүрсний салбарын оны шилдэг олборлогч”, “Оны шилдэг хайгуулын компани”, мөн “Шилдэг үзэсгэлэн гаргагч”, “Уул уурхайн шилдэг сэтгүүлч”-ийг шалгаруулна. Чуулганд АНУ, Орос, БНХАУ, Канад, Австрали зэрэг улсын Элчин сайд нар оролцох юм. Энэ хүрээнд чуулга уулзалтаар эрчим хүчний болон коксжих нүүрсний төслүүдийн шинэчлэгдсэн мэдээлэл өгөхөөс гадна Монголын гадаад зах зээл дэх гол хэрэглэгчид ба өрсөлдөгчид, стратегийн чиг хандлага, татвар хууль эрхзүйн орчны тулгамдсан асуудал, Хятад, Солонгос, Японы коксжих нүүрсний зах зээлийн төлөв, нүүрсний салбар дахь уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн эрхзүйн зохицуулалт, уул уурхайн салбарын дэд бүтцийн тулгамдсан асуудал зэрэг салбарын бүхий л асуудлыг хамарсан өргөн сэдвээр илтгэл, хэлэлцүүлэг өрнөх юм.

Д.Цэцэг

Best journailst Dangaasuren Narantuya

2011 оны 12-р сарын 28 Нийтэлсэн Selem

Дангаасүрэнгийн НАРАНТУЯА



Мэргэжил: Сэтгүүлч

Боловсрол: Нийслэлийн 33 дугаар дунд сургууль, ОХУ-ын Эрхүү хотын Их сургуулийн орос хэлний бэлтгэл анги, Москва хотын Их сургуулийг тус тус дүүргэсэн.

Ажилласан байдал: 1989-1992 онд “Монголын спорт” сонинд сэтгүүлч, хариуцлагатай нарийн бичгийн дарга, 1992-1994 онд “Өнөөдөр” сонинд сэтгүүлч, 1994-1996 онд “Хөдөлмөр” сонинд сэтгүүлч, хариуцлагатай нарийн бичгийн дарга, 1996-2004 онд МОНЦАМЭ агентлагийн англи хэл дээрх "The Mongol Messenger" сонин, 2004 оноос “Ардын эрх” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга, 2008 оноос “Ардын эрх” сонины орлогч эрхлэгч, 2009 оноос “Ардын эрх” сонин, www.news.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

Шагнал: Хэвлэл, мэдээллийн тэргүүний ажилтан.

Best journailst Anand Altantuya

2011 оны 12-р сарын 20 Нийтэлсэн Selem

Анандын АЛТАНТУЯА



Мэргэжил: Сэтгүүлч

Боловсрол: Нийслэлийн арван жилийн 47 дугаар дунд сургууль, “Бэрс” кино урлагийн дээд сургуулийг дүүргэсэн.

Ажилласан байдал: МҮОНРТ-ийн Хүүхэд, сургалт танин мэдэхүйн албанд найруулагчийн туслах, 1997-2000 онд “Сэрүүлэг” сонинд сэтгүүлч, 2001-2005 онд “Өдрийн сонин”-д сэтгүүлч, 2005 оноос “Ардын эрх” сонинд тоймч, 2007 оноос “Ардын эрх” сонин, www.news.mn сайтын эдийн засаг болон энтертайнмент, спортын мэдээллийн албаны редактороор ажиллаж байна.

Шагнал: “Сэрүүлэг” сонины оны тэргүүн бичлэгийн шагнал, “Өдрийн сонин”-ийн ерөнхий эрхлэгчийн нэрэмжит шагнал, “Ардын эрх сонин”-ы 2006 оны Шилдэг бичигчийн болон тусгай бичлэгийн шагнал, 2004 онд “Монголын Хэвлэлийн хүрээлэн”-гийн Эрэн сурвалжлах чиглэлийн шилдэг бичлэгийн шагнал, 2007 онд “Нээлттэй нийгэм хүрээлэн”, “Нью-Йоркийн бодлогын хүрээлэн”-гээс хамтран зохион байгуулсан Эдийн засгийн шилдэг бичлэгийн шагнал хүртэж байсан. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн “Ган үзэгтэн” шагналтай.  

Best journailst Tserennadmid Bulganzaya

2011 оны 11-р сарын 12 Нийтэлсэн Selem
Цэрэннадмидын БУЛГАНЗАЯА



Мэргэжил:  Сэтгүүлч

Боловсрол: Нийслэлийн 10 жилийн 34 дүгээр дунд сургууль, МУИС-ийг дүүргэсэн.

Ажилласан байдал:  1999-2007 онд “Сэрүүлэг” сонинд сэтгүүлч, Улс төрийн мэдээллийн албаны дарга, Ерөнхий редактор, 2007 оноос “Ардын эрх” сонинд сэтгүүлч, тоймч, 2009 оноос “Ардын эрх” сонин, www.news.mn сайтын Улс төрийн мэдээллийн албаны редактороор ажиллаж байна.

Шагнал: 2002 онд МСНЭ-ийн “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан” цол тэмдэг, Сэрүүлэг” сонины 2002 оны “Шилдэг сэтгүүлч”, “Ардын эрх” сонины 2007 оны “Шилдэг нийтлэл”-ийн шагналт, 2007 онд Ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар шагнагдсан.



Загдсүрэнгийн БОРГИЛМАА

Албан тушаал:
Эдийн засгийн албаны редактор

Мэргэжил: Монгол хэл, уран зохиолын багш

Боловсрол: Нийслэлийн 10 жилийн V дунд сургууль, “Гурван-Эрдэнэ” дээд сургуулийг дүүргэсэн.

Ажилласан байдал: 1997-2000 онд Монголын үндэсний радиогийн Хүүхэд, залуучууд танин мэдэхүйн редакцид сурвалжлагч, Улс төрийн мэдээллийн албанд парламентын сурвалжлагч, тоймч, 2000-2001 онд “Mongolia This Weeк” сонинд сурвалжлагч, 2002-2004 онд “Өнөөдөр” сонины Улс төр, гадаад мэдээллийн албанд сурвалжлагч, 2004 оноос одоог хүртэл “Ардын эрх” сонин, www.news.mn сайтад сэтгүүлч, тоймчоор ажиллаж байна.

Шагнал:
“Ардын эрх” сонины 2009 оны шилдэг бичлэгийн шагнал хүртэж байсан.
Хүн худалдаалсан хэрэгт холбогдогч эгч дүүсийг шүүнэ

Насанд хүрээгүй зургаан охидыг хил дамнуулан биеийг нь үнэлүүлсэн гэх хэрэгт холбогдоод буй  эгч, дүү Н.Атартуяа, Н.Атархишиг, мөн С.Энхжаргал нарт холбогдох шүүх хурал маргааш Чингэлтэй дүүргийн шүүхэд 09.30 цагт болно. Тэдэнд эрүүгийн хуулийн 124.2-т зааснаар буюу 124.2. биеэ үнэлэх газар байгуулсан, санхүүжүүлсэн, түүнчлэн биеэ үнэлэхэд зуучилсан, биеэ үнэлэхийг байнга зохион байгуулсан, тээврийн хэрэгсэл, орон байр, бусад зүйлсээр үйлчилсэн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллах дүгнэлт үйлдсэн байна. Шүүхээр гэм  буруутай нь тогтоогдвол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 201-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 300-400 цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэх заалттай юм байна. Уг хэргийн шүүх хурал өнгөрөгч нэгдүгээр сард болсон ч  нэмэлт мөрдөн байцаалтад буцсан юм.

Хэргийн талаар сануулахад, эгч дүүс 2009 онд БНХАУ-ын Эрээн хотод хоолны газарт ажиллуулна гэж 16-17 насны зургаан охиныг хууран мэхэлж, ашиг олох зорилгоор биеийг нь үнэлүүлсэн байна.

С.Отгон

Идлэг шонхроос 2,2 сая ам.доллар олно

2011 оны 09-р сарын 04 Нийтэлсэн Selem
Идлэг шонхроос 2,2 сая ам.доллар олно
2011 оны 8 сарын 23
Монгол Улс энэ онд  хэдэн идлэг шонхор экспортод  гаргах, энэ ажлыг хэрхэн зохион байгуулж байгаа талаар өнөөдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх мэдээлэл хийлээ. Энэ онд идлэг шонхор экспортлох талаар олон улсын байгууллагын шийдвэр тодорхой шалтгаанаар хойшлогдсон учир Монгол Улсын Засгийн газрын шийдвэр мөн хүлээгдэж, идлэг шонхор барих хугацаа богиноссон тул 240 шонхор гаргахаар энэ сарын 16-нд шийдвэрлэжээ. Энэ хүрээнд Арабын Кувейт, Катар, Саудын Араб, Арабын нэгдсэн Эмират  зэрэг улсын төлөөлөгчидтэй 10 гэрээ байгуулж, нийт 203 шонхор барих зөвшөөрөл олгосон байна. Одоогийн байдлаар шонхор барих ажил эхлээд байгаа аж. Дээрх асуудлаар Л.Гансүх сайдаас зарим асуултад хариулт авлаа.


-Шонхор барихад янз бүрийн зөрчил гардаг. Үүнд ямар хяналт тавьж  ажиллах вэ?

-Ер нь жилээс жилд зөрчил дутагдал гарах нь багасч  байгаа. Хяналт тавих чиглэлээр манай яам, Гааль, хилийн мэргэжлийн хяналт, Тагнуул, цагдаа, мэргэжлийн хяналт, Биологийн хүрээлэн, Амьтны эрхийг хамгаалах сангийн төлөөлөл бүхий 12 хүний  бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан. Тэд сум, орон нутгийн удирдлагатай хамтран ажиллаж хяналт  тавина. Энэ жил зөрчил, дутагдал гарахгүй гэж найдаж байна.

-Хэдэн аймгаас идлэг шонхор барих зөвшөөрөл олгосон бэ?

-Өнгөрсөн оны зургадугаар сард явуулсан  идлэг шонхорын тархац, нөөцийн судалгаа, аймгуудаас ирүүлсэн зарим саналыг үндэслэн Архангай, Говь-Алтай, Дундговь, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Төв, Увс, Хөвсгөл, Хэнтий, Дорнод  гэсэн 11 аймгаас идлэг шонхор барих  зөвшөөрөл олгоод байна.

-Идлэг шонхор барихад тагтааг өгөөш болгож байгаа гэсэн. Үүнд тодорхой хязгаар тогтоосон уу?

-Нэг идлэг шонхор барихад таван тагтаагаар өгөөш хийх талаар журамд тусгасан байгаа. Отгууд тагтаагаа хувь хүнээс худалдаж авч байгаа байх. Суурин газарт тагтаа олноор үржүүлэх нь зарим талаараа сөрөг нөлөөтэй. Тэгэхээр идлэг шонхор барихад тагтааг өгөөшөө хийх нь сөрөг үр дагавар авчрахгүй.

-Манай улс идлэг шонхроос тодорхой хэмжээний ашиг олж байгаа. Энэ жил нэг шонхроос хэдэн төгрөгийн ашиг олох вэ?


-Үе үеийн засгийн газар Арабын орнуудын өндөр хэмжээний төлөөлөгчдийн хүсэлтээр энэ ажлыг зохион байгуулж ирсэн. 2000-2010 онд нийт 2700 гаруй толгой идлэг шонхор худалдаж, 18.4 сая ам.доллар төвлөрүүлсэн тооцоо бий. Нэг шонхрыг 11760 ам.доллараар үнэлдэг гэхээр 203 идлэг шонхороос 2.2 сая ам.доллар болно гэсэн үг.

-Шонхор барих хугацаа хэзээ дуусах вэ?

-Ирэх сарын дунд үе гэхэд дуусна.

С.Отгон

Н.Давааг батлан даалтад гаргахыг хүсэв

2011 оны 09-р сарын 04 Нийтэлсэн Selem
Н.Давааг батлан даалтад гаргахыг хүсэв
2011 оны 8 сарын 23
“Гал үндэстэн” холбооны Удирдах зөвлөлийн гшишүүн Ц.Мөнхбаяр, Д.Болдбаатар, М.Баатархуяг, Ц.Энхбаяр нар өнөөдөр дөрвөн асуудлаар мэдээлэл хийлээ. Үүнд, тус холбооны дэд тэргүүн Н.Даваагийн  таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, батлан даалтад гаргах, “Гал үндэстэн” холбооны Удирдах зөвлөлийн найман хүнд үүсгэсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай УЕПГ-т хүсэлт хүргүүлэх, хууль зөрчиж байгаа Ерөнхий сайд, аймаг, сумдын засаг дарга, компанийн захирлуудад эрүүгийн хэрэг үүсгэх, албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах, эрх мэдлээ хэтрүүлж байгаа мөрдөн байцаагч, прокурор, шүүгчдэд эрүүгийн хэрэг үүсгэх гэсэн дөрвөн зүйлийн талаар мэдээлэл  өгсөн юм. Тэд өнөөдөр Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжавт хүсэлтээ хүргүүлсэн тухайгаа дуулгалаа. Уг хүсэлтэд “Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын эсрэг  хүний эрх, эрх чөлөөг зөрчиж, үндэсний  баялаг, байгаль орчинд сүйтгэл учруулж  байгаа Сэлэнгэ аймгийн Мандал сумын Гацууртын голд үйл ажиллагаа явуулж буй “Сентерра гоулд” компани, “Пураам” ХХК, Өвөрхангай аймгийн Онги голын цутгал газарт байх “Гурван тамга”  компанийн  захирлуудад эрүүгийн хэрэг үүсгэх, Канад улсын хөрөнгө оруулалттай “Сентерра гоулд”, “Бороогоулд” компанийн захирал Жон Казаковыг оргон зайлахаас таслан сэргийлэх арга хэмжээ авах, дээрх компаниудын хууль бус ажиллагааг өөгшүүлэн үгсэн хуйвалдаж байгаа  аймаг, сумдын засаг дарга, мэргэжлийн  хяналтын болон байгаль орчны  байцаагч нарын албан  тушаалаа урвуулан ашигласан, албан үүрэгтээ хайнга хандсан үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэх” тухай дурджээ. Түүнчлэн Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг хэрэгжүүлэхгүй хоёр жил гаруй болж  байгаа Засгийн газрын тэргүүн С.Батболдын үйлдэл, эс үйлдэхүйд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж өгөхийг Ерөнхий прокурор Д.Дорлигжаваас хүссэн байна.

Компанийн захирал, аймаг сумдын засаг дарга нар, ерөнхий сайдад хэрэг үүсгэх хангалттай баримт буюу 200 гаруй хуудас материал, CD бичлэг зэргийг мөн хавсаргажээ. Тэд хүсэлтийнхээ хариуг 5-30 хоногт багтаан авах юм байна. Харин “Гал үндэстэн” холбооны гишүүдэд үүсгээд байгаа эрүүгийн болон захиргааны хэргүүд нь улс төрийн шинжтэй, хууль бус, үйл ажиллагааг нь нухчин дарах зорилго агуулж байгаа аж. Мөн  байгаль орчныхоо төлөө тэмцсэн нь гэмт хэрэг бус харин нийтэд аюултай үйлдлийг таслан зогсоосон аргагүй хамгаалалт учир хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой гэж тэд үзэж байгаа аж.

С.Отгон

Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ

2011 оны 09-р сарын 04 Нийтэлсэн Selem
Сэтгүүлч Д.Болормааг цагаатгалаа
2011 оны 8 сарын 23
Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Шүүхээс “Зууны Мэдээ” сонины сэтгүүлч Д.Болормаад холбогдох хэргийг гэмт хэргийн бүрдэлгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож, цагаатгалаа. Сэтгүүлч Д.Болормаа нь бага насны /дунд сургуулийн 14-15 насны сурагчид/ охидын онгон биеийг 400 ам.доллараар худалддаг, худалдан авдаг зохион байгуулалттай гэмт хэргийн сүлжээ байгааг олсон бөгөөд “Мон Уран” компанийн захирал Б.Наранхүүг хэрэгт холбоотой гэсэн “Мон Ураны Б.Наранхүү өсвөр насны охидыг садар самуунд уруу татсан хэргээр шалгаж эхэллээ” гарчигтай нийтэллийг “Зууны мэдээ” сонины 2010 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 267 дугаарт нийтэлсэн юм. Энэ нийтлэлтэй холбоотойгоор “Мон Уран” компанийн захирал Б.Наранхүү нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандаад байсан билээ. Тиймээс “Зууны мэдээ” сонины сэтгүүлч Д.Болормаад Эрүүгийн хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсгээр зүйлчлэн өнгөрсөн оны 11 дүгээр сараас эхлэн байцаагчид, тус нийтлэлийг шалгаж эхлээд байсан юм. Харин өнөөдөр Сүхбаатар дүүргийн Шүүхэд тус хэргийн шүүх хурал болж шүүх хурлын шийдвэр сэтгүүлч Д.Болормаагийн талд гарсан ажээ.

“Энэ нийтлэлийг би тодорхой эх сурвалжийн хэлснээр бичсэн. Өнөөдөр надад сэтгүүлчид үүргээ биелүүлж чадахааргүй болжээ гэсэн сэтгэгдэл төрлөө. Цаашид том, том эрэн сурвалжлах бүтээл бичнэ гэсэн итгэл бага зэрэг байхгүй болсон” гэж “Зууны мэдээ” сонины сэтгүүлч Д.Болормаа бидэнд ярилаа. Харин “Мон Уран” компанийн Б.Наранхүүгийн өмгөөлөгчийн хэлж буйгаар давж заалдах эсэхийг зөвшилцөж байж шийдэх ажээ. “Нотлох баримтаар худлаа мэдээлэл бичсэн нь тогтоогдсон шүү дээ. Шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж давж заалдах эсэхийг өөртэй нь ярилцаж байж шийднэ” гэж ярьсан юм. Дашрамд дурдахад, хуульд зааснаар шүүхийн шийдвэр гарсанаас 14 хоногийн дотор давж заалдах эрхтэй байдаг билээ.

Б.Болорсүх
Н.ЭНХБАЯР АА, НАМЫН НЭР ГЭЖ ГҮЙСЭЭР ӨӨРӨӨ "НЭРГҮЙ" ҮЛДЭХ ВИЙ

Үндсэн хуулийн Цэц өнөөдөр болох дунд суудлын хуралдаанаараа Улс төрийн намуудын тухай хуулийг зарим заалт Үндсэн хуулийг тодорхой зүйл, заалтыг зөрчсөн эсэх талаарх маргааныг хя­нан шийдвэрлэхээр тов­лосон. Асуудлын гол нь мө­нөөх л “Н.Энхбаярын нам МАХН нэрийг олж авч ча­дах уу, үгүй юү” гэдэгт ха­риу өгөхөд оршино. Үнд­сэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаар  энэ­хүү маргааныг хэ­лэлцэн шийд­вэрлэхийн өм­нөхөн урь­­тал арга хэмжээ болгож, МАХН-ын дарга Н.Энхбаяр “МА­НАН”-г онилж, “хуучин” муу­сайн найз нараа намнасан нийт­лэлээ олонд толилуулав. Тэнд “МАХН-ыг бүртгэх ту­хай” гэсэн бүлэг сэдэв дотор “МАН-ын нэр бол МАН. МАН  “МАХН” гэсэн нэрийг давхар эзэмших, өмчлөх эрхгүй. МАХН гэсэн нэр Дээд шүүхэд бүртгэлгүй” хэмээн тайлбарлажээ. Мөн  өнөөдрийг хүртэл намынхаа нэрийг авч чадахгүй байгаагийн цаад учгийг тайлахдаа “Энэ бол хамгийн наад зах нь өнөөгийн төр, засаг иргэдийнхээ эв­лэлдэн нэгдэх эрхийг хүн­дэт­гэдэггүйн баталгаа. “МАН-АН”-ийн нэг тал болсон МАН-ын эрх ба­ригч­даас Дээд шүүх, Үндсэн хуулийн Цэ­цэд үзүүлж буй ил, далд да­рамтын үр дагавар” хэмээн өгүүл­жээ.

Одоо “Намын бүтэн болон товчилсон нэр тухайн намын өмч мөн үү, биш үү” гэдэгт хариулах хэрэгтэй болж байна. Эргэн  санавал энэ оны хоёрдугаар сарын 12-нд МАХН-ынхан МАН-ыг халз мэтгэлцээнд дуудсан. Тэр үед “Намын нэр бол намын өмч биш. Харин гишүүнчлэл нь л өмч юм” хэмээн УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр ярьж байсан.

Гэтэл яг үүний эсрэг тайлбарыг С.Батболд дар­гатай Ардын намынхан тэр үед хэлж билээ. Тухайлбал, Ар­дын намын дарга, Ерөнхий сайд С.Батболд өнгөрсөн хоёр­дугаар сарын 10-нд хэвлэл мэдээл­лийн зарим хэрэгслээр энэ талаар тайлбарлахдаа “Шинэчилсэн бат илэрхийлэх дээр МАН бол МАХН-ын зүй ёсны эхлэл бөгөөд үргэлжлэл. Улсын дээд шүүхэд бүртгүүлэхдээ ч үүнийгээ тодорхой заасан. Улс төрийн намуудын тухай хуулийн 6.1-д “Нам оноосон нэртэй байх бөгөөд түүний төгсгөлд нам гэдэг ерөнхий үгийг заавал хэрэглэнэ. Энэ хуулийн 6.2-т “Намын бүтэн болон товчилсон нэр нь байгууллага, аж ахуйн нэгж, бусад намын нэртэй адил байхыг, түүнчлэн намыг хүний нэрээр нэрлэхийг хориглоно”. Мөн 15.6-д “Нам энэ хуульд заасны дагуу өөрчлөн байгуулагдсан болон нэрээ өөрчилсөн тохиолдолд түүний өмч хөрөнгө, гишүүнчлэл, тамга тэмдэг, нэр, бэлгэдэл, далбааг дээрх шийдвэртэй санал нийлээгүй бусад иргэн, хуулийн этгээд аливаа хэлбэрээр өмчлөх, үргэлжлүүлэн хэрэглэхийг хориглоно” гэсэн заалт бий. Тиймээс тэд /одоогийн МАХН-ынхан/ хууль зөрчсөн үйлдэл хийх гэж байна” хэмээсэн юм. Өнөөдөр болох Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан Н.Энхбаяр, С.Батболд нарын хайнааг хагалж, “Урьд нь хэрэглэж байгаад больсон товчилсон нэр нь тухайн намын өмч мөн үү, биш үү” гэдгийг хэлж өгөхөд дөхөм болно. Ямар шийдвэр гарах бол гэдэг нь ч сонин. Тэр тусмаа УИХ-ын 2012 оны сонгууль айсуй энэ цаг мөчид гэргүй ч гэсэн нэртэй, тэр нь Дээд шүүхэд бүртгэлтэй болчихвол аштай юу даа. Уг нь Н.Энхбаярын намынхны тавьж буй асуудал үнэний хувьтай, олон нийтэд таалагдаж байгаа гэж жигтэйхэн шүү дээ. Харамсалтай нь хэвлэлд бичсэн ч, ярьсан ч “С.Баяр, Ц.Нямдорж, Э.Бат-Үүл” гэсэн холбоо гурван нэ­рийг заналтайгаар хэрэглээд бай­даг нь л эгдүүцэл төрүүлдэг. Н.Энх­баярыг өрөвдөх нь ч хаашаа юм бэ. Гэхдээ зөвлөхөд илүүдэхгүй болов уу. Одоо үеийнхэнтэйгээ бус өрсөлдөгч намууд, улстөрчдийнхөө тухай ярих нь илүү оновчтой, бас шинэлэг баймаар юм.

Жишээ нь, Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаар Улс төрийн намуудын тухай хуулийн заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай хэлэлцэхийн өмнөхөн нэг сонин юм боллоо шүү дээ. Нам бус нэгэн нөхөр Үндсэн хуулийн Цэцийн даргад нэр нь дуулдаж буй М.Алтанхуягийг, тантай хамтад нь “ниргэсэн” хэвлэлийн хурал хийлээ. Эгээ л “М.Алтанхуяг аа, аятайхан байгаарай” гэх сануулга мэт харагдлаа. М.Алтанхуягийг Улсын ерөнхий прокуророор томилоход нэрийг нь дэвшүүлэн Ерөнхийлөгчид өргөн бариад гүйж явсан тэр нөхөр эдүгээ “Үндсэн хуулийн Цэцийн даргаар томилуулахгүй” гээд гүйвэл бас чадах л хүн. Тэгэхээр таны огт тооцоолоогүй шинэ “дайсан” өмнө чинь гарч ирж байгаа юм биш биз. Нэлээд ноцтой баримтуудыг дэлгэж байна билээ шүү.

Мөн  нэгэн  цагт  танд  төрийн  “Хас­буу”  тамгаа хүлээлгэн өгч байсан Ерөн­хийлөгч асан Н.Багабанди “Титэм үг”-ээрээ юу гээд хэлчих вэ. Хэзээ ч нэр заан шүүмжилдэггүй түүний “Титэм үг”-ээс улстөрчид өөрийгөө хайж уншдагийг хэлүүлэх юун. Харин энэ удаа “Бардам хүн доош унана” гэсэн гарчигтай,  “Сав савандаа сагаж дэрвэхгүй байцгаая” хэмээх төгсгөлтэй нийтлэл нь айхавтар чимхсэн, чичилсэн агуулгатай байв. Тэр тусмаа нэрийг нь хэлээгүй гол дүрийн баатар нь та болох нь танигдаад болдоггүй ээ. Ерөнхийлөгч асан Н.Багабанди танд намынхаа хуучин нэрийг тамгаа гардуулсан шигээ тавиад туучихгүй л хүн. Түүнийг сонсдог, хүндэлдэг хүн олон.

Ер нь заавал МАХН нэрийг авах гэвэл дэндүү эрсдэлтэй. Гэвч “шар дээлтэй байсан” хүний шар хөдлөхөөр бусдадаа дийлддэггүй бололтой юм.  Улс төрийн намуудын тухай хуулийн 6.2-т  “Намыг хүний нэрээр нэрлэхийг хориглоно” гэсэн заалт байгаагүйсэн бол Н.Энхбаярын нам гээд нэрлэчихэж болох байлаа. Тэртэй тэргүй олон нийт тэгж л ярьдаг юм билээ. МАХН-аас дутуугүй танил болчихсон, өөрийгөө брэнд болгосон өргөмжлөл болох магадлал ч буй. Гэтэл урьдаас мэдсэн юм шиг хуульд ийм заалт байдаг ажээ. Тэр ч байтугай 15.6-д “Нам энэ хуульд заасны дагуу өөрчлөн байгуулагдсан болон нэрээ өөрчилсөн тохиолдолд түүний өмч хөрөнгө, гишүүнчлэл, тамга тэмдэг, нэр, бэлгэдэл, далбааг дээрх шийдвэртэй санал нийлээгүй бусад иргэн, хуулийн этгээд аливаа хэлбэрээр өмчлөх, үргэлжлүүлэн хэрэглэхийг хориглоно” гэсэн нь яг Ц.Шинэбаяр гишүүнийг хэлээд байгаа юм шиг.

Даажинтай нь МАХН-ыг бай­гуулс­наас хойш Улс төрийн на­муу­дын тухай хуульд хэн ч гар хү­рээгүй. Онгон дагшинаараа байгаа бо­лохоор дагахаас яах вэ. Харин хууль тайлбарлагчид юу гэх, МАН, МАХН-ынхан яаж нөлөөлөхийг харж байя. Гэнэтийн зүйл болохгүй бол МАХН нэрээ авч чадахгүй л болов уу. Тиймээс нэрийн тухай асуудлыг мартаад гишүүнчлэлдээ анхаарах нь алсаа харсан нүүдэл болно. Ардын намын дарга С.Батболд “Манай намаас 269 гишүүн өөрийн хүсэлтээр гарсан. Тэдний сонголтыг хүндэтгэн үзсэн” хэмээсэн. Харин МАХН-ынхан “Хот, хөдөөгийн 20 мянга гаруй гишүүн хуучнаар МАХН-даа элсэхийг хүсч байна. Гэвч МАН-ынхан дүр­мээ чангалж, гишүүдээ урвахаас сэр­гийлэв” хэмээдэг. Айхавтар хол зөрүү шүү. Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж буй явцаас харахад мажоритари хэлбэртээ хайртай хүн Ардын намд цөөнгүй байгаа бололтой. Хэдийгээр холимог тогтолцоон дээр санал нэгдэж буй ч энэ хэлбэр давамгайлбал МАХН-д олдох орон зай улам л давчуу болно. Эцсийн дүнд “Сонгуулийн тогтолцоог өөрчилсөн үү” гэвэл “Өөрчилсөн” л гэсэн хариулт олдоно.  Харин “Пропорциональ тогтолцоо давамгайлаасай “ хэмээн ханцуйдаа шивших хүн олон ч аз, од нь л гийгээгүй бол хатуухан боорцог гэдгийг “Оддын бөөгнөрөл, ялагдагсдын цугларал” хэмээн хочлуулж буй танай намынхан андахгүй биз ээ.

У.ОРГИЛМАА

Сэтгүүлчдэд байгаль орчны мэдлэг олгоно

2011 оны 08-р сарын 23 Нийтэлсэн Selem
Сэтгүүлчдэд байгаль орчны мэдлэг олгоно

Сэтгүүлчдэд хүрээлэн буй орчин, байгаль экологийн сэтгүүл зүйн мэдлэг олгох “Environmental journalism workshop” сургалтыг МҮХАҮТ-аас өөрийн байрандаа маргааш 10.00 цагт үнэ төлбөргүй зохион байгуулах гэж байна. Австрали улсаас урилгаар ирсэн байгаль экологийн мэргэшсэн сэтгүүлч Sarah Larsen, Kristen Grant нар сургалт явуулах бөгөөд сургалтад хамрагдсан сэтгүүлчдэд МҮХАҮТ-аас гэрчилгээ гардуулах аж.  

Эх дэлхийгээ хайрлан хамгаалах, эвдэгдэж сүйдлэгдэхээс урьдчилан сэргийлэх, байгалийн гэмтэл доройтлыг нөхөн сэргээх, унаган дүр төрхийг нь хэвээр хадгалан үлдээх, ирээдүйгээ харсан эрүүл ногоон үйлс бүтээхийг сүүлийн жилүүдэд эрчимтэй эхлүүлж, сурталчилж байна. Гудамж, талбайдаа мод тарих, хашаа хороондоо цэцэг, ногоо үржүүлэхээс эхлэн усны ундаргыг хамгаалах, ойг нөхөн сэргээх, цөлжилтийг зогсоох, утааг багасгаж алга болгох хүртэл өргөн хүрээний санаачлагууд манай нийгэмд өрнөсөөр байгаа. Харин энэ үйл хэрэгт олон түмнийг уриалах, нийтийн ухамсарыг дээшлүүлэх, нийгмийн сэтгэл зүйг бий болгоход сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын үүрэг оролцоо чухал тул эл сургалтыг зохион байгуулахаар болжээ.

А.Зул
Г.Дашдэмбэрэл хүний эрхийн байгууллагад хандана

“Гал үндэстэн” холбооны удирдах зөвлөлийн гишүүн Г.Дашдэмбэрэл нарын гурван хүнийг гурван өдрийн өмнө Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс албадан саатуулах 111 дүгээр төвд 30 хоног баривчлөх шийтгэвэр гаргасан юм. Тэрбээр “Биднийг үндэслэлгүй   баривчилсан нь хүний эрхийг ноцтой зөрчиж байна. Хуулийг уландаа гишгэж буй хүмүүсийн эсрэг тэмцсэн хүмүүсийн хууль зөрчсөн мэтээр нийгэмд буруу ойлголт төрүүлнэ. Тиймээс бид хүний эрхийн байгууллагад хандах болно” гэжээ. Түүнийг өнгөрөгч дөрөвдүгээр сарын 19, энэ сарын 3-25-ны өдөр Сүхбаатарын талбайд жагсаал цуглаан зохион байгуулахдаа Жагсаал цуглаан зохион байгуулах журмын тухай хуулийн 15.3 дахь заалтыг зөрчсөн гэх үндэслэлээр албадан саатуулжээ.

Best journailst Tsedendamba Battuya

2011 оны 05-р сарын 17 Нийтэлсэн Selem
Цэдэндамбын Баттуяа

1987 оны 3 дугаар сарын 3-нд Хэнтий аймгийн Өндөрхаан хотод төрсөн. 1994-2004 онд Хэнтий аймгийн Хэрлэн сумын “Тэмүүжин” цогцолбор сургууль, 2004-2008 онд Монгол улсын Боловсролын их сургуулийг төгссөн. Утга зохиолын ажилтан – Сэтгүүлч мэргэжилтэй.
Шагнал:
2001 онд “Үгийн уурхай” зохион бичлэгийн улсын уралдааны дэд байр
2002 онд “Чулуун домог” симпоузмын шүлгийн тэмцээн тэргүүн байр
2004 онд “Мэлмийн чимэг монгол бичиг мину” сайхан бичигтний улсын уралдааны  тусгай байр
2005 онд “Янжинлхам” оюутны яруу найргийн улсын II наадмын дэд байр
2006 онд Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “Гүн галуутай” яруу найргийн улсын наадмын тусгай байр
Хэнтий аймгийн 2007 оны шилдэг оюутан
“Оюутны алдар” хүндэт медаль
Ажлын туршлага:
2004-2008 он “Хүмүүс” сонинд сэтгүүлч
2008-2009 оны 9 сар “Өнөөдөр” сонинд сэтгүүлч
2010-2011 он хувиараа
2011 оноос “Дарма судар” ХХК-д компанид ахлах редактор

Холбоо барих:
Утас: 96060637, 99822429
И-мэйл: salkhi_met@yahoo.com
Веб хуудас: www.salkhi-met.bblog.mnwww.salkhi-met.blogspot.com

Best journailst Jambal Myagmarsuren

2011 оны 03-р сарын 10 Нийтэлсэн Selem

"Өдрийн сонин"-ы Ерөнхий эрхлэгч Ж.Мягмарсүрэнгийн товч намтар

Сэтгүүлч зохиолч Жамбалын Мягмарсүрэн нь 1958 онд Төв аймгийн Угтаал сумын нутагт төрсөн. Монгол Улсын Их сургуулийн  Биологын ухааны факултетыг  1981 онд төгссөн. Төгсөөд Төв аймгийн Гүйцэтгэх захиргаанд Анчидын нийгэмлэгийн нарийн бичгийн даргаар ажиллаж эхэлсэн.1982-1984 онуудад Ардын цэрэгт алба хаасан. 1984 оноос 1989 он хүртэл Төв аймгийн ой аж ахуйн газарт  улсын байцаагчаар ажиллаж байв. 1989-1990 он хүртэл Төв аймгийн Гүйцэтгэх захиргааны дэргэдэх "Анхдугаар таван жил" сонинд сурвалжилагчаар ажилласан. 1990-1996 онд  төрийн төв хэвлэл "Ардын эрх" сонинд сурвалжлагч,1996-1999 онд  төрийн төв хэвлэл "Ардын эрх" сонины Ерөнхий эрхлэгчээр ажиллав. Хэвлэлийн эрх чөлөөний хуулийн дагуу төрийн төв хэвлэл татан буугдсан учир 1999 онд "Өдрийн сонин"-г үүсгэн байгуулж Ерөнхий эрхлэгчээр нь одоог хүртэл ажиллаж байна. Монгол Улсад чөлөөт хэвлэл үүсгэн байгуулахад оруулсан түүний хувь нэмрийг төр засгаас өндөр үнэлж 1994 онд "Хөдөлмөрийн хүндэт медаль" 2005 онд "Алтан гадас" одон, 2009 онд "Монгол Улсын Соёлын гавъяат  зүтгэлтэн" цолоор шагнагдсан юм. Тэрбээр чөлөөт хэвлэлийн загалмайлсан эцэг нэрт  сэтгүүлч төдийгүй Монгол Улсын нэртэй зохиолчидын нэг билээ. Тэрбээр 1998 онд "Долоо дахь хөхний гавар буюу амьтадын тухай өгүүлэгүүд" 2003 онд "Унагаа зуусан хулан буюу амьтадын тухай өгүүллэгүүд" номоо тус тус хэвлүүлжээ. Эдгээр номууд нь хэвлэгдэж гарсан даруйдаа олон түмэн уншигчидын анхаарлыг татаж багагүй шуугиан тарьж байв. "Долоо дахь хөхний гавар буюу амьтадын тухай өгүүлэгүүд" ном нь Монголын Зохиолчидын эвлэлийн шагнал хүртэж,"Унагаа зуусан хулан буюу амьтадын тухай өгүүллэгүүд" ном нь тухайн оны тэргүүний номд олгодог "Алтан-Өд" шагналыг авчээ. Мөн 2008 онд "Барын зулзага бамбар буюу амьтадын тухай өгүүлэгүүд " номоо хэвлүүлсэн. Уг ном хэвлэгдэн гарсан даруйдаа тухайн онд хамгийн их борлуулалттай  арван номын нэгээр шалгарч байв.

Best journailst Badam-Ochir Galaarid

2011 оны 01-р сарын 20 Нийтэлсэн Selem

1966 онд Говь-Алтай аймгийн Бугат суманд төрсөн. 1982 онд Говь-Алтай аймгийн Бугат сумын 8 жилийн дунд сургууль, 1984 онд Алтай хотын 10 жилийн нэгдүгээр дунд сургуулийг дүүргэсэн. 1989 онд Уралын Улсын их сургуулийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. “Үг”, ”Улаанбаатар”, “Өнөөдөр” зэрэг сониныг өлгийдөлцөж, нийслэлийн төр захиргааны хэвлэл – “Улаанбаатар” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга, төрийн төв хэвлэл – “Ардын эрх” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга, “Өнөөдөр” сонины анхны ерөнхий редактор, “Монгол кино” нэгтгэлийн ерөнхий редактор, “Зууны мэдээ” сонины орлогч эрхлэгч, зөвлөх зэрэг алба хашиж байсан. Одоо танин мэдэхүйн “Гэрэлт Цалиг” сонины эрхлэгч, “Цалиг” хэвлэлийн газрын захирал.

Б.Галаарид нь Монголын хэвлэлийн хүрээлэнгийн сэтгүүл зүйн анхны мэргэшсэн багш нарын нэг бөгөөд “Ардын эрх” сонины дэргэдэх шавь сургалтын захирал, КУДС-ийн сэтгүүл зүйн тэнхмийн эрхлэгч зэрэг алба хашиж олон арван сэтгүүлч бэлтгэжээ.

Монголд цахим сэтгүүл зүйг хөгжүүлэхэд идэвхтэй оролцож, иргэн сэтгүүлчдийн “Бүгдээрээ.мн” сайтыг блогч нөхдийн хамт үүсгэн байгуулжээ. Монголын зохиолч сэтгүүлчдээс хамгийн анх блог хөтөлсөн.

МЗЭ-ийн шагнал, “Гэгээн муза” шагналтай. 2006 оны шилдэг арван блогчийн нэг, Монголын хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан.

Б.Галаарид нь сэтгүүлчээс гадна жүжиг киноны зохиол бичдэг, гоц үзэгдэл судлал, бөө мөргөлийн сэдвээр олон ном бичсэн, дэлхийн сонгодог зохиолуудыг монгол хэлнээ орчуулахад ихээхэн хүч хөдөлмөр зарж яваа уран бүтээлч юм.

Best journailst Bor Ganzorig

2010 оны 09-р сарын 28 Нийтэлсэн Selem

Дарамбазар овогт БОРЫН ГАНЗОРИГ

Залуу яруу найрагч БОРЫН ГАНЗОРИГ Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн. Төрийн шагналт зохиолч Ч.Лхамсүрэнгийн нэрэмжит "Хүрэн морь" яруу найргийн наадмын 2004 оны дэд байр, 2006 оны тэргүүн байр, МЗЭ-ийн шагналт зохиолч Д.Халзангын нэрэмжит "Хүрэн унага 2004" яруу найргийн наадмын тэргүүн байр, "Мөнгөн жигүүр 2005" оюутны яруу найргийн наадамын тэргүүн байрын шагналтай. Сэтгүүлч мэргэжилтэй.

Нутаг амьтай аав, Хайрын сэтгэл, Миний жаахан Халиунаа, Нутаг холын бүсгүй, Болзож амжаагүй хайр, Цасан аялгуу, Анхны цас, зэрэг олонд хүрсэн дууны уран бүтээлтэй.

Анхны номоо "Хайрын цэнхэр аялгуу" нэртэйгээр дунд сургуулийн сурагч байхдаа уншигч олонд хүргэж байсан бол өдгөө хоёр дахь номоо "Хайрын романс" нэртэйгээр хэвлэлтэнд бэлтгэж байна.

Олон нийтийн байгууллага ба сонгуульт ажил:

МСНЭ-ийн гишүүн, Монголын Залуу Зохиолчдын Зөвлөлийн гишүүн, Баянхонгор Аймгийн Утга Зохиолын Нэгдлийн гишүүн.

  • 2004-2006 онд Соёлын Дээд Сургуулийн Оюутны Холбооны дарга, МОХ-ны УЗ-ийн гишүүн
  • 2005-2006 онд мэдээллийн "Инфо" сонинд Сэтгүүлч, Сурвалжлагч
  • 2006-2007 онд Сэтгүүлч-Оюутан Төвийн захирал
  • 2007-2008 онд "Гайхмаараа" сонины улс төрийн албаны дарга, УИХ дахь парламентын сурвалжлагч
  • 2007-2008 онд "Хонгор Нутгийн Хөгжил" ТББ-ийг үүсгэн байгуулж зөвлөхөөр ажилласан
  • 2009 оноос Ард Түмэн Олон Нийттэй Харилцах Төвийн гүйцэтгэх захирал
  • 2010 оны 6 дугаар сараас Баянхонгор Аймгийн Оюутан Залуучуудын Холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдон ажиллаж байна.

Шагнал:

  • 2006 онд МАСОХ-ны дээд шагнал "Эрдмийн-Од" медиаль
  • 2007 онд МАСЗХ-ны дээд шагнал "Алтан-Од" медиаль
  • 2008 онд Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан цол тэмдэг